Олон нийтийн цахим сүлжээнд иргэн О.Осоржамааг бусдад хутгалуулан нас барсан гэх мэдээлэл тархсан.
Уг асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас тодруулахад:
"Өчигдөр буюу 2024.09.17-ны өдрийн 21 цагийн үед цагдаагийн байгууллагад “автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад 30 настай, эрэгтэй О нь хутгалагдсан шархтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна. Нас барсан гэх мэдээлэл нь худал" гэв.