Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзжээ.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 55 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл онцлоод хууль сахиулах салбарт “ТИКА” олон улсын байгууллага техникийн туслалцаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг хөгжүүлж буйд талархал илэрхийлэв.

Талууд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцан туршлага судлахын зэрэгцээ алба хаагчдыг богино болон урт хугацааны сургалтад хамруулах боломжийн талаар санал солилцсон талаар ХЗДХЯ-наас мэдээллээ.

Таны сурталчилгаа