Өнгөрөгч долоо хоногт Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг замын бордюр хагалсан, зохион байгуулалттайгаар бүтээн байгуулалтын ажлыг зогсоохоор цахим орчинд мэдээлэл тараасан, гадны туршуул гэх агуулгаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн.
Уг асуудалд З.Энхболд хариу тайлбар өгч хотын даргыг нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон хэмээн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гарган шалгуулахаар болсон тухайгаа мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өглөө