Цаг үеийн мэдээ

БНМАУ-ын хошой баатар маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт хилийн цэргийн 0198 дугаар ангиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг хугацаат цэргийн алба хаагч” шалгаруулах тэмцээнийг 2024 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээний тэргүүн байранд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат байлдагч М.Төгөлдөр, дэд байранд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат байлдагч С.Тэнгис, гутгаар байранд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат байлдагч О.Баярмагнай, тусгай байранд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат байлдагч Ч.Ренчин-Од, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат М.Бямбадорж нар шалгарлаа.

Таны сурталчилгаа