2024 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бусадтай эв эеэ амархан олдог эелдэг найрсаг зан чанараа ил гарга. Мөн ажил хэрэгч байдлаараа ямар ч зүйлийг амжилттай бүтээж чадна. Мөнгө санхүүгийн хувьд орлогоо арвижуулах боломж гарсаар байх болно. Эргэн тойронд тань эерэг энерги цацруулсан хүмүүс хүрээлж буйг та мэдрэх болно. Өөрийн өвөрмөц авьяасын ачаар ажлын салбартаа амжилт гаргах болно.
Үхэр: Ганцаарчилсан үйл ажиллагаа амжилт руу хөтөлнө гэж санахыг хэрэггүй. Бүхий л цаг хугацаанд таны хувьд үнэнч хамтрагч байсан хүмүүсийг хүндэл. Та хүч болон бололцоо хүрэхгүй асуудлыг заавал шийдвэрлэх гэсний хэрэггүй. Бусдын өмнө өөрийн байр сууриа тодорхой болгож үнэ цэнээ мэдрүүл. Залуус ирээдүйн төлөө хүчин чармайлт гаргаж тэмцэгч байх үе.
Ихэр: Хувийн амьдралд тохиолдох үйл явдал танд хүндлэл, бахархлыг зэрэг мэдрүүлнэ. Хойшлуулж орхисон бүхий л ажлаа эргэж харан ямар шийдвэр гаргах хэрэгтэйг тунгаан бод. Албан хүсэлт тавих, гомдол санал гаргах зэрэгт таатай байх тул цаг алдалгүй энэ мөчийг ашиглаарай. Хэрэв та бүхий л зүйлд ул суурьтай, анхаарал болгоомжтой хандаж чадвал амжилт таныг дагах болно.
Мэлхий: Ажил хэрэгт зэмлэл, шийтгэл хүртэж магадгүй. Олон хүний хэл ам, нууц явуулга зэрэг нь таныг ч мөн дайрч өнгөрөх бололтой. Санхүүгийн байдал тань тогтворгүй, ашиг орлого багатай байхаас гадна энэ удаад алдагдал хүлээх магадлал байна. Аливаа хамтарсан үйл ажиллагаанд орох, чухал бичиг баримт батлах, гэрээ хэлэлцээр хийхээс зайлсхий.
Арслан: Эерэг бодол, сайхан сэтгэлээ орхиж болохгүй. Магадгүй хэн нэгэнд үзүүлэх тусламж дэмжлэг таны хувьд маш чухал байж болох юм. Болох болохгүй бүх ажлыг зэрэг хийх гэж зүтгэх хэрэггүй. Таны эрч хүч тийм ч их биш байгаа тул биеэ бодох хэрэгтэй. Эргэн тойронд болж буй үйл явдлуудад шууд оролцох бус ихэнх тохиолдолд тэвчээр заан хөндлөнгөөс ажиглах хэрэгтэй.
Охин: Ажил хэргийн хүрээнд хийх алхам таны санхүүгийн болон материаллаг байдалд их нөлөөлөх болно. Зарим нэг асуудалтай тулгарах ч үүнийг зохицуулж чадвал таны нэр хүнд мэдэгдэхүйц өсөх болно. Ажил хэргийн улмаас та өөрийн үзэл бодлоос ухарч магадгүй. Энэ нь хувийн эрх ашгаа хойш тавьсан хамт олны төлөөх ухралт бол та эмзэглэх хэрэггүй. Дарга дээд албан тушаалтантайгаа үг зөрөх, маргахаас зайлсхий.
Жинлүүр: Амьдралын эрч хүч дээгүүр байх тул ямар ч саад бэрхшээл тулгарсан даван гарах сэтгэлийн тэнхээтэй байна. Хэцүү ажил хийх байсан ч өөрийн хүчээ харуулж чадахаар байна. Өрсөлдөгч нарын үүсгэх үл ойлголцолд сэтгэл зүйн хувьд бэлэн байгаарай. Ихэнх ажил хэргийн харилцаа холбоо нь танд таатай сэтгэл ханамжийг авчрахгүй байх.
Хилэнц: Ажил хэргийн болон хувийн уулзалт, ярилцлагад оролцож болох ч онцын шаардлагагүй зүйлд их цаг үрэх хэрэггүй. Өөрийн эрч хүч, алтан цагаа хэрэгтэй зүйлд зориул. Санхүүгийн зарим асуудал урган гарч магадгүй. Энэ нь төлөгдөөгүй үлдсэн өр зээлтэй холбоотой байж магадгүй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа амжилттай байж, ашиг орлого ихсэх боломж гарч байна.
Нум: Сайхан үйл явдал гэр бүл болон найз нөхдийн хүрээнд тохиолдоно. Орлого зарлага эн тэнцүү байна. Өнөөдрийн төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд эргэн тойрны хүмүүсийн туслалцаа танд хэрэгтэй. Харилцан тохиролцоо, таатай нөхцөлийн хүрээнд санасан зорьсондоо хялбархан хүрч чадна. Аливаа шинэчлэл нь гэр бүлд тань нэлээд таатай нөхцөл байдлыг авчирна.
Матар: Өнөөдөр бодож төлөвлөсөн ажлаа эхлүүлж амжилттай гүйцэтгэх ч эргэн тойрны хүмүүсийн атаа жөтөө, дургүйцэлтэй тулгарна. Таны зорилгодоо тэмүүлэх эрч хүчтэй байдал хамт ажилладаг хүмүүст буруугаар ойлгогдоход хүргэнэ. Танд бүх хүнтэй эелдэг нийтэч байхыг зөвлөж байна.
Хумх: Аливаа зүйлд шийдэмгий байх нь таныг зорилгодоо хүрэх замыг шулуун дардан болгоно. Таны уйгагүй хөдөлмөрч зан томоохон амжилтыг авчрахад ихээхэн нөлөөлнө. Бага зэргийн сэтгэл гутралыг богино хугацаанд даван гарахгүй бол том асуудал болж магадгүй. Танд хамгийн ойрын дотнын зөвлөх хүн нь мэргэжлийн арга барил сайтай нэгэн байх хэрэгтэй болно.
Загас: Өөрийн асуудлын талаар мөн ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар хэнд ч хамаагүй ярих хэрэггүй. Энэ нь таны амжилтаас хойш татаж, алдаа гаргах томоохон хүчин зүйл болно. Танилын хүрээ өргөсөх нь сайн ч, хэн нь хэн бэ гэдгээ сайтар мэдэх хэрэгтэй үе. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой бус байх бөгөөд нэлээдгүй зарлага гарч болзошгүй. Ялихгүй зүйлээс болж өөрийгөө ядраах хэрэггүй.