Цаг үеийн мэдээ

Дорноговь аймаг, Улаанбадрах сум, Баянбогд баг, "Элсэн далай" гэдэг газарт Тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр сарын 8-ны өдрийн 01:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид,  ар гэрийн хүнтэй хамтран иргэн Г /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоогоод байна.

Таны сурталчилгаа