Хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нүхэн жорлонгоос татгалзаж эхэлжээ. Орчны бохирдлыг бууруулах зорилгоор нүхэн жорлонгоос татгалзаж байгальд ээлтэй хөрсөнд нэвчихгүй эко ариун цэврийн байгууламжийг байршуулсан байна.
Тухайлбал, сумдын наадмын талбай орчимд нийт 25 ширхгийг байршуулжээ. Мөн “Нийтийн эзэмшлийн талбайд байрлах нүхэн жорлонг буулгах аяныг” хоёр сарын хугацаанд өрнүүлж тус аймгийн хэмжээнд 45 ширхэг нүхэн жорлонг буулгаж ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан тухай БОАЖГ-аас мэдээлэв.