Цаг үеийн мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орохыг Цаг уур орчны байгуулагаас анхааруулж байна.

Иймд:

-Хөдөө орон нутагт зорчих иргэд цаг агаарын мэдээг тогтмол сонсож, шийдвэр гаргах

-Орон нутгийн зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх тул хол, ойрын замд анхаарал болгоомжтой зорчих,

-Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,

-Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,

-Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Таны сурталчилгаа