“Сүү” ХК-иас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд Сүү ХК-ийн үйлдвэрлэдэг Миний Монголын сүү бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэдэг бодис байна. Хуурамч сүү, хуурай сүүгээр хийдэг гэх агуулга бүхий компанийн нэр хүндэд алдсан, илт худал мэдээллийг эх сурвалж нотлох баримтгүйгээр олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай эвлүүлэг хийж бэлтгэн тарааж, Монголын ард түмнийг төөрөгдөлд оруулж байгаад харамсаж байна.
Үндэсний ууган үйлдвэр, стратегийн хүнсний үйлдвэрлэгчийн хувьд дээрх мэдээлэл нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монголын хөдөө аж ахуйн салбарын тулгуур багана болсон 2500 бэлтгэн нийлүүлэгчдийн хөдөлмөр, үр шимээр бүтсэн үнээний цэвэр ШИНГЭН сүүг бид малчны хотноос татан авч, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл, шат дамжлагаар боловсруулан чанартай эрүүл “Миний Монгол сүү”-г хэрэглэгч та бүхэнд хүргэж байна. Энэхүү гэмт хэрийг шинжтэй үйлдэлд компанийн зүгээс холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулж байна.
Иймд хэрэглэгч та бүхэн эх сурвалж, нотлох баримтгүй зохион байгуулалттайгаар эвлүүлэг хийж бэлтгэн олон нийтийн сүлжээнд тарааж буй энэхүү худал мэдээ, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүсье” гэжээ.
2024-09-19
үнэн бол ямар хүн чанаргүй араатангууд вэ бузар юмаа хүний эсрэг амьд эрүүл явах эрхэнд мөнгөнөөс болж халдсан гэмт хэрэг шүү худлаа гүтгэлэг юм бол өөрсдөө ил гарч зоригтой тэмцэж нэр төрөө хамгаалаач ард түмэнд худлаа гэдгээ батлаач
2024-09-19
хятадаас сүү оруулж ирэх гэж ийм цуурхал тарааж байгаа байх миний монголын сүү маш сайн сүү
зчн
2024-09-19
насаараа л хэрэглэж бна
зчн
2024-09-19
насаараа л хэрэглэж бна
зчн
2024-09-19
насаараа л хэрэглэж бна
2024-09-19
Маш сайхан өтгөн сүү бдаг насаараа л хэрэглэж бна доо
2024-09-19
Маш сайхан өтгөн сүү бдаг насаараа л хэрэглэж бна доо
Нэк
2024-09-19
Ай мэдэхгүй. Тослог л лав байхгүй. Муудахгүй. Ямар химийн бодис хольдог юм бүү мэд дээ.
зочин
2024-09-20
хуурай сүү хийж бгаа юм шиг бна тээ