Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний бөхийн холбоо Монгол бөхийн өргөөнд 2025 оны 01-р сараас эхлэн зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдаануудыг дамжуулах нээлттэй сонгон шалгаруулалтыг өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизүүдийн дунд зарлаж байна. 

Тавигдах шаардлага: 

• Телевизийн дамжуулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл  нь спортын уралдаан  тэмцээнийг дамжуулах боломжтой байх,

• Дуу дүрсний өндөр нягтаршилтай шинэлэг техник  технологийг нэвтрүүлсэн, 

• Үндэсний бөхийн дамжуулалтыг нэг жилд 360 цагаас багагүй дамжуулах боломжтой, 

• Үндэсний бөхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, бусад контент хөтөлбөрүүд нь  нэг жилд 30 цагаас багагүй байх,  

• Үндэсний спортын бусад төрлүүдийн тэмцээн уралдаан, мэдээ мэдээллийг (нэмэлт нөхцөлөөр зөвшилцөх) дамжуулахад хамтрах боломжтой байх,

Бөхийн барилдааныг дамжуулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох  сонирхолтой телевизүүд  2024 оны 09-р сарын 25-ны өдрийн дотор МҮБХ-ны [email protected] цахим хаяг руу “Сонгон шалгаруулалтад оролцох” саналыг мэдэгдсэн албан тоотыг ирүүлнэ үү.  

Ажлын 7 хоногт багтаан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонирхогч байгууллагууд руу хүргүүлнэ. 

Таны сурталчилгаа