Зам тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр буюу 2024.09.19-ний өдөр боллоо. Хурлын эхэнд сайд хамтарсан Засгийн газрын бодлого чиглэл, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төсөл, тэр дундаа зам тээврийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар товчхон танилцууллаа.
Мөн Зам тээврийн сайдын зүгээс зам тээврийн салбарт баримталж ажиллах бодлого чиглэл, байр суурь, дэд бүтцийн салбарт шинээр хийх ажлуудад тавих стандарт шаардлага, хяналт, шалгалт, зарчмын асуудлуудыг дурдав.
ЗТЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээлэлтэй танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллах, байгууллага тус бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов.