Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шуурхай хурал боллоо. Хурлаар
- Засгийн газрын 100 хоногт эхлүүлэх 14 төсөл, 14 реформын хүрээнд хийгдэх ажил, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг эрчимжүүлэх,
- Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтэд ил тод нээлттэй болгох,
- Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбар бүрд байгаа зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлж гүйцэтгүүлэх
- Зөвшөөрлийн тухай хуулийг эргэж харж бүртгэл нэртэй олон зөвшөөрлүүдийг цэгцэлж шаардлагагүйг цуцалж хувийн хэвшилд ээлтэй орчныг бүрдүүлэх
- Улс эх орны баялгийг ард түмний хяналтад оруулж баялагтаа эзэн байх зарчмаар хийгдэж буй ажлуудаа үр дүнтэй хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.