Нийслэлийн Замын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хороо Галданбошигтын гудамж 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчлэхээр болсон.
Тэгвэл тус автозамд асфальт бетон хучилт, нөхөн эвдрэл засах, борооны ус зайлуулах худгийн тагийг өндөрлөх ажлууд хийгдсэн. Тус авто замыг засварлахдаа бродюрыг солихгүйгээр зуурагч төхөөрөмж суурилуулж хучилтын ажлыг гүйцэтгэж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас онцолсон юм.
14-21 метрийн өргөнтэй, 1.6 км урт тус авто замыг энэ сарын 21-ний өдөр нээхээр төлөвлөж байсан бөгөөд замын шинэчлэлтийн ажил дуусаж төлөвлөсөн хугацаанаас өмнө хөдөлгөөнийг нээлээ.