2024 оны 9-р сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэл санаагаа удирдан залж ямар ч тохиолдолд ганхахгүй байхыг эрмэлзээрэй. Айдас түгшүүр, хий эргэлзээгээр дотоод бодлоо дүүргэх хэрэггүй. Өнөөдөр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Аян замд гарахад тийм ч тохиромжтой биш байна. Олонд өөрийгөө таниулах гэж байгаа бол даруу төлөв байдлыг гол шугам болгож өөрийн үнэнч зангаа харуулахыг хичээ.
Үхэр: Төрийн байгууллагад ажилладаг хүмүүсийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж мэднэ. Төлөвлөсөн байсан хувийн болон албаны ажил цуцлагдахад хүрч магадгүй. Харин үйл ажиллагаа тань хэвийн үргэлжилж байгаа тохиолдолд хэцүү байдалд орохгүй бөгөөд хамт олон тань танд итгэл үзүүлж, дэмжинэ. Бухимдал гомдлоос холуур байгаарай.
Ихэр: Ажил амьдралд гарсан өөрчлөлт төлөвлөгөөнд ихээхэн нөлөөлөх болно. Хамтрагчтайгаа таатай харилцаагаа үргэлжлүүл. Олон нийтийн үйлчилгээнд ажилладаг хүмүүс ачаалалтай цаг үеийг туулна. Залуу хүмүүсийн ахиж дэвших боломжийг нь хаах, удирдлагын зүгээс ирэх дарамт шахалт ихтэй байна. Өөрийн боломжийг харж, зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй.
Мэлхий: Хайхрамжгүй, хэнэггүй байдал танд сайхан боломжийг өөрөөсөө түлхэхэд хүргэж магадгүй. Элдэв адармаатай адал явдлаас холхон байхыг зөвлөж байна. Учир нь энэ бүхэн бүтэлгүйтэл, итгэл алдах байдал авчрахаас цаашгүй байна. Мөнгө санхүүгийн хувьд ч гарлага байх болно. Албан ажлын харилцаанд соёлгүй аашлах нь хамтран ажилладаг хүнээ үл тоосон үйлдэл болно.
Арслан: Олны анхаарлыг татахуйц ямар нэгэн зүйл сэдэх бололтой. Эргэн тойрны хүмүүсийн халуун дулаан уур амьсгал нь таныг аз жаргалтай болгоно. Удаан хугацаанд ар гэр, амьдрал ахуйдаа санаа тавьж чадаагүй бол энэ тал дээр маш хариуцлагатай байхыг эрмэлзэнэ. Амралтын өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлэх төлөвлөгөө хэрэгтэй.
Охин: Мөнгө санхүүгийн ахиц дэвшил гарна. Ажлын амжилт арвинтай байна. Мэргэжлийн чиглэлийн ажил ч их байх бөгөөд удирдах дарга албан тушаалтантай нүүр тулах цаг үе юм. Та өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа гаргах, өөрийгөө илэрхийлэхэд таатай. Үзэл бодлоо хамгаалахаас бүү хойш суугаарай.
Жинлүүр: Хайртай хүнийхээ итгэлийг алдах зүйл бүү хий. Хүсэл шуналдаа хөтлөгдөн буруу алхам хийж магадгүй. Таныг найз нөхдөөс хэн нэг нь дуртай зүйлийг тань хамт хийхээр урьж магадгүй тул бэлтгэлтэй байгаарай. Гэхдээ онцгой чухал ажилтай бол түүнийгээ цалгардуулах хэрэггүй. Зугаа цэнгэлээ түр хойшлуулаарай.
Хилэнц: Гэнэтийн алдаанаас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг зөвлөж байна. Таны түргэн зангаасаа болж зарим дотнын хүн тань гомдож болзошгүй тул сэтгэл санаагаа тайван байлгаж нөхцөл байдалд сайн дүн шинжилгээ хийгээрэй. Ар гэрт бага зэргийн асуудал гарч болзошгүй ч ахмад хүмүүсийн зөвлөгөөг дагавал, дарж чадна.
Нум: Гол чухал гэж үзсэн ажил хэрэгт гэнэтийн таатай үйл явдал тохиох төлөв харагдаж байна. Тиймээс ирээдүйгээ өөдрөг үзлээр харахыг од эрхэс зөвлөж байна. Хайр сэтгэлийн асуудлыг амжилттайгаар шийдвэрлэх боломж гарна. Бүхий л үйл явцад хүчээр нөлөөлөх зүйл хийлгүй, аясаар нь явуулах нь аливаа таагүй байдлаас аяндаа гаргаж чадна.
Матар: Ямар нэгэн зүйлд хөөгдсөн мэт яаран сандран ажиллах хэрэггүй. Тайван байж урсгалаар нь ажлаа хий. Хувийн амьдралтай холбоотой үйл ажиллагаа бүтэмжтэй байх бөгөөд бусад хүндээ хүндэтгэлтэй хандаж, үгийг нь таслалгүй сайн сонсогч байгаарай. Бүх зүйлээс хэтэрхий ихийг хүсэх хэрэггүй. Итгэл найдвараа дотроо хадгалж, сөрөг зүйлийг ч хүлээж авахад бэлэн бай.
Хумх: Уран бүтээлийн болон шинжлэх ухааны ажилд тааламжтай байна. Хэлэх үг яриагаа анхаарч, бусадтай харилцахдаа түрэмгий байдал гаргахаас зайлсхий. Аль болох ажил хэрэгч байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Удаан хугацаанд хамтарсан түнштэйгээ харилцаагаа тасалж болзошгүй. Таны төлөвлөгөөг өөрчлөхүйц мэдээ дуулна.
Загас: Бодол санаагаа цэгцэлж, асуудалтай байгаа ажлаа шийдээрэй. Хувийн амьдралдаа эерэг зөв өөрчлөлтийг ямар нэгэн аргаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Уучлал гуйх, гэмээ ухаарах нь амьдралын эрч хүчийг дээшлүүлж, аз жаргалтай байх эхлэл болно. Олон сайхан хүнтэй уулзаж хууч хөөрч, түүх хуваалцах боломж ч гарна.