Дэлхийн дугуйчдын АШТ-нд Олимпийн тэмцээний адил эрх авч оролцдог билээ. Сүүлийн 2 жил зөвхөн ОУХМ С.Жамбалжамц оролцсон бол энэ удаад түүхэндээ хамгийн олон буюу 9 тамирчин, 2 дасгалжуулагчтай Элит, U23, Junior ангилал мөн анх удаагаа Холимог багийн уралдаанд оролцож түүхийн шинэ хуудсыг нээх гэж байна.
Дэлхийн АШТ-ыг манай Элит эрэгтэй, эмэгтэйчүүд Ганцаарчилсан гараатай уралдаанаар 9 сарын 22-нд эхлэх юм.