Эрдэнэт үйлдвэрт дэлбэрэлт болсны үлмаас нэг ажилтан хүнд бэртэж эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн тухай зарим эх сурвалж мэдээлсэн.
Уг асуудлыг Цагдаагийн байгууллагаас тодруулахад:
"Эрдэнэт" үйлдвэрийн цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн” гэсэн мэдээлэл, дуудлага есдүгээр сарын 11-ний 10:25 цагт ирсэн. Холбогдох байгууллагууд дуудлагын дагуу шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна гэв.