Өнөөдөр НИТХ-ын хуралдаанаар Хангарди ордныг барилгыг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар НЗДТГ Хан-Уул дүүргийн шинэ байранд нүүж орсон тул нутгийн захиргааны байгууллагын байр болох Хангарди ордныг Дээд шүүхэд шилжүүлэхээр боллоо.
Тодруулбал, Хангарди ордныг балансын үнэ буюу 13.4 тэрбум төгрөгийн үнэлгээгээр Дээд шүүхэд шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа.
Өмнө 2009 онд Хангарди ордныг 8.2 тэрбум төгрөгөөр санхүүгийн тайланд бүртгэж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолоор Хангарди ордныг дахин үнэлэх ажлыг холбогдох сайд, дарга нарт даалгасан байна. Сангийн сайдын 2018 оны тушаалаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах аргачлалыг батлуулж, Хангарди ордныг 13.4 тэрбум төгрөгөөр бүртгэсэн үнэлгээтэй байгаа.
Мөн 2022 онд 79.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг задалбал барилга нь 77.4 тэрбум, газар нь 2.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Энэ нь НЗДТГ-ын захиалгаар зөвхөн ах зээлийн үнийг тодорхойлох зорилгоор хийгдсэн. Хуулийн дагуу энэхүү үнэлгээг балансад бүртгэн авах боломжгүй аж.
Өөрөөр хэлбэл тус барилгыг худалдан борлуулах зорилго байхгүй. Орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж байгаа тул балансын үнээр шилжүүлж байгаа гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.