Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2024 оны “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн” 2024 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 13 байгууллагын 180 гаруй тамирчин оролцож, удирдлагын, захиргааны, тусгай бүлгийн баг гэсэн төрлөөр хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор, Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд, дэд дарга, хурандаа П.Оростогоо, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, хошууч генерал Д.Ариунболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны Сургалт, бодлогын газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, ТЕГ-ын дарга, хошууч генерал П.Одонбаатар, ТТХГ-ын дарга, бригадын генерал Н.Алтангэрэл, ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоод цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, ДЦШ-ын дарга, бригадын генерал Р.Чингис, ШШЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Н.Мөнгөнжин, ТЕГ-ын дэд дарга, бригадын генерал С.Хүдэрчулуун, ТТХГ-ын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ДХИС-ийн дэд захирал бөгөөд Штабын дарга, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Монголын хамгаалалтын буудлагын удирдах зөвлөлийн дарга Ч.Сүхбаатар, холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн дарга Б.Батбаяр, холбооны гүйцэтгэх захирал Б.Золбат, хамтран ажиллагч байгууллагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Удирдлагын багийн гар бууны төрөлд нэгдүгээр байрт ТТХГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, хоёрдугаар байрт ТЕГ-ын дарга, хошууч генерал П.Одонбаатар, гуравдугаар байрт ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат;
Удирдлагын багийн карабины төрөлд нэгдүгээр байрт ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд, хоёрдугаар байрт ТЕГ-ын дэд дарга, бригадын генерал С.Хүдэрчулуун, гуравдугаар байрт ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Н.Мөнгөнжин;
Захиргааны багийн гар бууны төрөлд нэгдүгээр байрт ШШГБ-ын баг тамирчид, хоёрдугаар байрт ТЕГ-ын баг тамирчид, гуравдугаар байрт ЦЕГ-ын баг тамирчид;
Захиргааны багийн карабины төрөлд нэгдүгээр байрт ТТХГ-ын баг тамирчид, хоёрдугаар байрт ШШГБ-ын баг тамирчид, гуравдугаар байрт ЗХЖШ-ын баг тамирчид;
Тусгай бүлгийн буудлагын багийн төрөлд нэгдүгээр байрт ШШГБ, хоёрдугаар байрт ТЕГ, гуравдугаар байрт ТТХГ;
Эрэгтэй гар бууны буудлагын төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт ШШГБ-ын тамирчин Э.Оюут, хоёрдугаар байрт ТЕГ-ын тамирчин Н.Пүрэвдорж, гуравдугаар байрт ШШГБ-ын тамирчин Б.Чингис;
Эмэгтэй гар бууны буудлагын төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт ШШГБ-ын тамирчин Э.Эна, хоёрдугаар байрт ХХЕГ-ын тамирчин Б.Буянхишиг, гуравдугаар байрт ТЕГ-ын тамирчин Б.Хулан;
Эрэгтэй карабин бууны төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт ЗХЖШ-ын тамирчин Д.Энхбаяр, хоёрдугаар байрт ШШГБ-ын тамирчин Ү.Батхишиг, гуравдугаар байрт ТТХГ-ын тамирчин Ц.Адилтулга;
Эмэгтэй карабин бууны төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт ТТХГ-ын тамирчин Т.Цэрэннадмид, хоёрдугаар байрт ШШГБ-ын тамирчин Л.Ангараг, гуравдугаар байрт ДЦШ-ын тамирчин Б.Уранбаяр;
Тусгай бүлгийн буудлагын гар бууны төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт ШШГБ-ын тамирчин С.Дашдэмбэрэл, хоёрдугаар байрт ШШГБ-ын тамирчин Н.Жасрай, гуравдугаар байрт ТЕГ-ын тамирчин Б.Мөнхжаргал;
Тусгай бүлгийн буудлагын карабины төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт ШШГБ-ын тамирчин С.Дашдэмбэрэл, хоёрдугаар байрт ШШГБ-ын тамирчин О.Энхболд, гуравдугаар байрт ТЕГ-ын тамирчин Ж.Баттулга;
Мэргэн буудагчийн буудлагын төрөлд нэгдүгээр байрт ТЕГ-ын баг тамирчид, хоёрдугаар байрт ХХЕГ-ын баг тамирчид, гуравдугаар байрт ШШГБ-ын баг тамирчид;
Шөнийн буудлагын төрөлд хувийн дүнгээр нэгдүгээр байрт ШШГБ-ын тамирчин Б.Тэмүүлэн, хоёрдугаар байрт ШШГБ-ын тамирчин Н.Жасрай, гуравдугаар байрт ШШГБ-ын тамирчин Б.Жаргалсайхан;
Захиргааны багийн гар буу, карабины төрлийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт ШШГБ-ын баг тамирчид, хоёрдугаар байрт ТТХГ-ын баг тамирчид, гуравдугаар байрт ЦЕГ-ын баг тамирчид;
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2024 оны буудлагын аварга шалгаруулах тэмцээнд байгууллагын дүнгээр тэргүүн байрт хурандаа Б.Нандинболор даргатай ШШГБ-ын баг, тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.
Нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт ТТХГ, гуравдугаар байрт ТЕГ тус тус шалгарлаа.
Энэ үеэр ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлж, дурсамж хадгалууллаа.
Үйл ажиллагааны төгсгөлд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2024 оны буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг ШШГБ өндөр хэмжээнд ач холбогдол өгч, зохион байгуулсныг онцлон тэмдэглэлээ.