Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, гуравдугаар хороололд гал гарч байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 9-ний өдрийн 19:39 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн А-ийн гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байсныг унтраасан байна. Утаажилтын бүсээс 3 иргэнийг аюулгүй газарт гаргасан бөгөөд гал түймэрт иргэн Н/32 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэн байсныг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.