Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2024.09.19/ баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-23.0 мм бороо, нойтон цас, цас оржээ.

Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Өмнөговийн Даланзадгад 23.0 мм, Дорноговийн Замын Үүд 16.0 мм, Өмнөговийн Булган 15.0 мм, Дорноговийн Хөвсгөл, Өмнөговийн Ноён, Дундговийн Луус 12.0 мм, Дорноговийн Улаанбадрах, Өмнөговийн Хүрмэн, Дундговийн Сайнцагаан 10.8-11.0 мм, бусад нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Таны сурталчилгаа