Wellbeing Эрүүл Амьдралын Экспо - эрүүл амьдралын хэв маягийг нэвтрүүлж, хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэгч, чиглүүлэгч, баталгаатай, чанартай эрүүл хоол, хүнс, бүтээгдэхүүн үйлчилгээг Монголчууддаа таниулан сурталчлах мөн дасгал хөдөлгөөн идэвхтэй амьдралын хэв маягт уриалан дуудах зорилгоор бүх насны хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрүүдтэй олон нийтэд зориулсан өдөрлөг бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах өргөн хүрээний цогц арга хэмжээ юм.
2024-оны есдүгээр сарын 21-22-ний өдрүүдэд зохион байгуулагдах өдөрлөг БЗД-ийн 26 дугаар хороо, ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-ийн ногоон талбайд 10.00-17.00 цагийн хооронд болно. Тус арга хэмжээ нь бүх насныханд зориулсан, үнэ төлбөргүй нээлттэй арга хэмжээ гэдгээрээ онцлог.
Өдөрлөгийн зорилго "Эрүүл зөв хоололт, эрүүл хүнс, идэвхтэй дасгал хөдөлгөөн,иог, фитнес, сэтгэлзүйн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонууд гээд бүхий л салбарынхан нэг дор цуглаж Эрүүл амьдралын хэв маягт уриалах" юм.
Өдөрлөгийн үеэр болох арга хэмжээнүүд:
- Мэргэжлийн хоолзүйчийн бүх насныханд зориулсан эрүүл зөв, тэнцвэртэй хооллолтын тухай мэдээлэл / Жирэмсэн хөхүүл ээж, хүүхдийн хооллолт, өсвөр насныханы хооллолт, эрүүл зөв хүнсний хэрэглээний тухай мэдээлэл өгөгдөнө./
- Өглөөний иогийн дасгалууд, Зумба бүжиг, Хүүхдийн гимнастик, идэвхтэй дасгал хөдөлгөөний зааварчилгаанууд болно.
- Сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг мэргэжлийн сэтгэлзүйчид тайзнаас өгөх болно.