Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой, “Өмгөөлөгчдийн Мэргэшлийн баяр” 9-р сарын 17-ны өдөр тохиосон билээ. Ойн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл А/49 тоот тушаал гаргаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажилласан өмгөөлөгчдөд салбарын шагнал гардууллаа.
“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр өмгөөлөгч Э.Ганбат, Д.Батбаяр, Ц.Баасандорж, Д.Бум-Аюуш нар шагнагдсан бол өмгөөлөгч А.Кадирбек, Б.Нармандах нарт ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг” олголоо.