Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Тэргүүн Шадар сайдын зүгээс Их Британи Улс нь өөрчлөлт шинэчлэлийн үеэс эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин ирснийг онцолж, цаашид хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Талууд шинжлэх ухаан, технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлэхэд Их Британийн экспортын зээлийн санхүүжилтийн боломжийг бий болгох, түүнчлэн ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын замын зураглалыг боловсруулах чиглэлээр Их Британийн мэргэжлийн зөвлөх компаниудтай хамтарч ажиллахаар тогтов.