Хоёр настай хүүхэд ярьж, алхаж, авирч, үсэрч харайж, гүйж чаддаг. Тэд юмсын хэлбэр дүрс, өнгө зүсийг ялгаж чаддаг болж, тэр ч байтугай хөтөвч хэрэглэж сурахыг сонирхоно. Бяцхан хүүхэд тань илүү бие даадаг болох тусам эргэн тойронтойгоо танилцаж эхлэн, эсэргүүцэл үзүүлэх зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Иймд хоёр настай хүүхдийн хөгжлийн онцлогийг хүргэж байна.
Хоёр настай хүүхдийн нийгмийн болон сэтгэхүйн хөгжлийн үе шат:
Томчууд, бусад хүүхдийг дуурайхыг оролдоно
Өөр хүүхдүүдтэй тоглохдоо баярлаж, хөөрнө
Хүүхэд илүү бие даасан, тэр ч бүү хэл өөрийнхөөрөө хийх гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлдэг болно.
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
Бага насны хүүхэдтэйгээ хамт тоглож, ярилцах боломж гаргаж байгаарай. Бие биен рүүгээ бөмбөг өнхрүүлж тоглох, хүүхдээрээ бөмбөг авчруулах, хувцас эвхэхэд нь зааж, чиглүүлж өгөх гэх мэт. Энэ үйлдлүүд нь нийгэмших эхний алхам бөгөөд тэдний хүмүүстэй холбогдож байгаагаа мэдрэх, бусадтай хамтрах мэдрэмжийг улам бататгаж өгдөг байна.
Хоёр настай хүүхдийн хэл яриа, харилцааны хөгжлийн үе шатууд
Хоёроос дөрвөн үгтэй богино өгүүлбэрүүд хэлж чадна
Нэрлэсэн зүйлсийг зааж чадна
Биеийн хэсгүүдийг мэднэ
Мэддэг хүмүүсээ танина
Сонссон зүйлсээ давтан хэлж, энгийн зааврыг биелүүлж чадна
Хоёр настай хүүхдийн тархины хөгжил
Юмсыг хэлбэр дүрсээр нь, өнгө зүсээр нь ангилан, ялгаж чаддаг болно
Хэд хэдэн давхар юмны дор нуусан зүйлийг олж чадна
Дүрд хувирч тоглох энгийн тоглоомоор тоглож чадна
Дөрөв, таван давхар цамхаг өрж чадна
Хоёр үе шаттай заавар даган биелүүлж чадна
Аль нэг гараараа юмыг илүү хийж эхэлнэ
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
Өрөөнд нуусан юм олуулах, эрэхэд нь тусалж, зоригжуулаарай
Хоёр настай хүүхдийн хөдөлгөөн болон бие бялдрын хөгжил
Хүүхэд гүйнэ, бөмбөг өшиглөнө, бөмбөгийг толгой дээгүүрээ давуулан шиднэ
Гүйдэг болно
Дээш үсэрнэ, хүний тусламжгүйгээр юман дээрээс бууна
Шулуун зураас зурж, тойрог татна, тэдгээрийг дуурайн зурах гэж оролдоно
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
Захын хөдөлгөөний эрхтнүүдийг чадваржуулахын тулд номын хуудас эргүүлэх гэх мэт даалгавар өгч байгаарай.
Хоёр настай хүүхдийн хоол, тэжээл
Хоёр настай хүүхдийн хооллолт:
Эрүүгээ бүрэн хөдөлгөн зажилдаг болсон байна
Бага зэрэг асгаж цутгасан ч, халбага сэрээ хэрэглэдэг болсон байна
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
Тэвчээртэй, хүлээцтэй байгаарай. Хүүхдээ хоолоо идэж байгааг анхаарч, идэхгүй бол асуудал болгох хэрэггүй. Идэхгүй бол хоолыг нь хурааж аваад жаахан азнаж байгаад дахиад өгөөрэй.