Цаг үеийн мэдээ

Маргааш буюу 2024.09.23-нд 14:00 цагаас Дэлхийн цомын тэмцээн UG arena-д болох гэж байна! 

Дэлхийн Боксын Цом, Улаанбаатар-2024 нь Азид анх удаа Дэлхийн Боксын холбооноос (World Boxing) зохиогдож байгаа олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд 2024.09.23-26-ний өдрүүдэд UG Arena-д болно. Тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Вэйлс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, БНХАУ, Филиппин зэрэг улсуудаас нийт 170 тамирчид оролцох юм. Энэхүү тэмцээнээр анх удаа World Boxing  холбооны эрэмбийн оноог өгөх болно.

Тулааны спорт сонирхогч та бүхэн Дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүдийн гал гарсан тулааны ялалт, ялагдалын уухайг UG arena-д дэргэдээс нь мэдрээрэй! 

Тасалбар авах холбоос: Shoppy: https://shoppy.mn/products/boxing-world-championship-240923-26_hk

Хаана: UG arena

 Өдөр: 2024.09.23 - 2024.09.26 

 Лавлах утас: 99993333, 88095804

Тоглолтын албан ёсны шууд дамжуулалт: Premier Sports Network

Таны сурталчилгаа