Есөн хүслийн цог учралыг зуны их далай хийгээд шинийн саран мэт арвижуулагч чандмань эрдэнийн сан Намсрай бурхны бумбыг хийд орон, айл өрх залж хадгалснаар:
• Хүмүүн амьтны үгүйрэл хоосрол арилж, нас буян, цог хийморь, сүр хүч дэлгэрэн өвчин зовлонгүй амгалантай болно.
• Бурханы шашин өнө удаан оршиж, мэргэн, ариун, сайн гурван үйлс зохиол арван зүгт дэлгэрнэ.
• Энэ насны идээ ундаа, эд таваар, төгс эдлэл, бүгд хуран чуулахын шалтгаан болохын хамт хойд насны үйлс шамдал үгүй аяараа бүтнэ.
• Ихэс дээдсийн өлмий батжиж төр, шашны үйл дээш арвидна.
Бумбаны их тахилгын бүртгэл 9 сарын 23 - аас 09:00 - 17:00 цаг хүртэл Батцагаан цогчэн дуганд