Италийн Песора хотноо Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ сарын 23-30-ны өдрүүдэд болох уг тэмцээнд Монголын гимнастикийн холбооны 17 тамирчин 2 дасгалжуулагч, 2 шүүгч, 1 эмч, массажистийн бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөх юм.
Манай багийн тамирчид 5 төрөлд өрсөлдөнө. 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монгол Улсын баг тамирчдадаа амжилт!!!