Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренс хоёр дахь хүүхдээ удахгүй өлгийдөн авна хэмээн түүний төлөөгч ням гарагт Vogue сэтгүүлд хэлэв.
2022 онд Лоуренс, өөрийн нөхөр уран зургийн галерейн найруулагч Күүк Маронитайгаа хамт анхны хүүгээ хүлээн авч байсан билээ. Хосууд 2019 онд гэрлэсэн.
Тэрээр 2022 онд Vogue сэтгүүлд ээж болсон тухайгаа ярихдаа, “Миний амьдрал дахин эхлэх шиг л болсон. Яг амьдралын маань анхны өдөр юм шиг санагдсан. Хүү маань үнэхээр хайр хүрмээр байсан” гэжээ.
Эх сурвалж: CNN