НАСА-гийн сансрын нисгэгч Бачь Вилмор, Санни Уильямс нар өнгөрсөн зургаадугаар сард Олон улсын сансрын станцаас Boeing-ийн Starliner сансрын хөлгийн анхны туршилтын нислэгээр хөөрсөн. Тэд ойролцоогоор долоо хоногийн дараа эх дэлхийдээ буцаж ирэх ёстой байв.
Гэвч сансрын агентлаг уг сансрын капсул тэднийг гэрт нь буцаан авчирч чадах эсэх талаар эрдэл өндөр байна гэж үзсэн тул тэднийг 2025 он хүртэл сансарт үлдээхээр шийджээ.
Тус хоёр сансрын нисгэгчид энэ оны 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хамгийн ойр санал өгөх газраасаа 200 гаруй миль (322 км) өндөрт хөвж байх юм.
Сансрын нислэгт олон зүйл хувирамтгай байдгийн нэгэн адил НАСА энэхүү нөхцөл байдалд зориулсан төлөвлөгөөг аль хэдийн гаргасан байжээ.
Техасын тусгай хуулийн ачаар тэд дэлхийн тойрог замаас саналаа өгч иргэний үүргээ биелүүлэх боломжтой гэнэ. Тэд саналын хуудсаа аль хэдийн захиалсан бөгөөд саналын хуудас тэдний э-мэйл хаягт ирнэ гэв.
Эх сурвалж: CNN