Бангладеш улсад Денге өвчний улмаас энэ сард 84 хүн нас бараад байгаа нь энэ жилийн нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт юм. Ням гарагт мэдээлснээр тус улсад одоогийн байдлаар 49,880 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Денге нь вирусийн гаралтай цочмог халдварт өвчин бөгөөд Aedes гэх шумуулд хатгуулснаар дамждаг. Халдварын шинж тэмдэг нь толгой өвдөх, өндөр халуурах, ядрах, булчин, үе мөч хүчтэй өвдөх, булчирхай хавдах, бөөлжих, биеэр тууралт гарах зэрэг юм.
Баруун өмнөд Азийн орнуудад энэ жилийн байдлаар 247 денгегийн тохиолдол бүртгэгдсэнээс 80 хүн нас бараад байна. Денге өвчний тархалтыг таслан зогсоохын тулд Бангладешийн эрүүл мэндийн байгууллагууд шумуулын үржлийг хянах болон авгалдайн эсрэг авах арга хэмжээгээ чангатгасан байна.
Эх сурвалж: Xinhua News