Цаг үеийн мэдээ

Индонезийн баруун Суматра эрэгт серфинг хийж байсан Итали эмэгтэй хурц хошуутай загасанд цээжиндээ хатгуулан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

36 настай Жулиа Манфрини гэх уг эмэгтэй Ментавайн арлуудын дунд серфинг хийж байгаад гэнэтийн осолд орсон гэж түүний бизнесийн хамтрагч Жеймс Колстон хэлэв.

Ментавай арлын Гамшгийн менежментийн агентлагийн мэдээлснээр, өглөөний 09:30-ийн үед эмэгтэйг усан дээгүүр гулгаж байхад нь илд загас цээжин тус газар нь сүлбэсэн байна. Энэ нь түүний цээжний зүүн дээд хэсэгт бараг таван сантиметр гүн шарх үүсгэжээ.

Ойр байсан хоёр хүн анхны тусламж үзүүлсэн ч, түүний амийг аварч чадаагүй хэмээн Антарагийн төрийн мэдээллийн агентлаг мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа