Детройдоос гаралтай реппер Эминэм мягмар гарагт дэд ерөнхийлөгч Камала Харрисын сонгуулийн кампанит ажилд оролцон товчхон үг хэлжээ. Тэрээр хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлэхээс айх хэрэггүй гээд нэр дэвшигч Харрис үг хэлэх болон бусад эрх чөлөөг хамгаалж, энэ улсын ирээдүйг дэмжих болно гэв.
Үүний дараа тэрээр өөрийн “Lose Yourself” дууны аянд ерөнхийлөгч асан Барак Обамаг тайзнаа урьсан байна. Экс ерөнхийлөгч “Гарын алга маань хөлөрчихлөө” хэмээн хошигноод түүний хит дуунаас хэдэн мөрийг үглэжээ.
Ардчилсан нам оддоор дүүрэн үйл ажиллагаа зохион байгуулсаар байгаа нь санал өгөгчдийн идэвхийг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа хэрэг бололтой.
Эх сурвалж: Associated Press