2021 онд Холливудын зочид буудлын ойролцоох гудамжинд хуучин найз, хамтран зүтгэгч рүүгээ буудсан хэргээр дуучин Рианнагийн найз залуу реппер A$AP Rocky Лос Анжелес хотод ирэх оны эхээр шүүх хуралд оролцохоор дуудагдаад байна.
Тэрээр хагас автомат галт зэвсгээр бусдын биед гэмтэл учруулсан хоёр ч гэмт хэрэгт холбогдоод байгаа боловч өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн.
Шүүх хурал энэ оны 11-р сарын 12-ны өдөр товлогдсон байсан ч түүний баг ирэх сард Тайландад болох “Rolling Loud” хөгжмийн наадамд оролцох ёстой тул хойшлуулах хүсэлт мягмар гарагийн сонсголын үеэр гаргажээ.
Хэрвээ A$AP Rocky эдгээр гэмт хэрэгт буруутай нь тогтоогдвол 24 жил хүртэлх хорих ял авах магадлалтай.
Эх сурвалж: Associated Press