Туркийн нийслэл Анкаратай ойролцоо байдаг нисэхийн компанийн төв оффист зэвсэгт халдлага гарснаас доод тал нь таван хүн алагдаж, 22 хүн шархадсан байна.
Дотоод хэргийн сайд Али Йерликая хэлэхдээ, эрэгтэй, эмэгтэй хоёр халдлага үйлдэгч байсан бөгөөд уг халдлагад Курдын босогч бүлэглэл оролцсон байх магадлалтай гэв.
Хохирогчдын дөрөв нь тус нислэгийн компанийн ажилчид, нэг нь таксины жолооч байжээ. Халдлагад шархадсан 22 хүний дотор тусгай хүчний долоон ажилтан байсныг Йерликая батлав.
Курдистаны Ажилчны Намыг Турк, АНУ, Их Британид террорист байгууллага хэмээн хориглосон боловч тус улсын цөөнхийн томоохон хэсэг болсон курдын бүлэглэл Туркийн төр засгийн эсрэг 1980-аад оноос хойш тэмцсээр ирсэн байна.
Эх сурвалж: BBC