Хойд Солонгос Украинд байршуулахаар ОХУ руу 3,000 орчим цэргээ илгээсэн талаар нотлох баримт олсон хэмээн АНУ анх удаа лхагва гарагт мэдэгдэв. Энэ нь уг дайны нөхцөл байдлыг ихээхэн хурцатгаж болзошгүй алхам юм.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдэлдээ, “Хэрвээ БНАСАУ Украин дахь дайнд Оростой хамтран тулалдахаар бэлтгэж байгаа бол энэ маш ноцтой хэрэг” гэв. Гэхдээ тэд тэнд юу хийхийг харах л үлдлээ гэж тэр нэмж хэллээ.
Тус 3,000 цэрэг Оросын зүүн хэсгийн гурван цэргийн баазад сургалтад хамрагдаж байгаа гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби лхагва гарагт хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр дурдав.
Хойд Солонгосын цэргүүд аравдугаар сарын эхнээс аравдугаар сарын дунд хүртэлх хугацаанд Хойд Солонгосын Вонсан мужаас Оросын зүүн хэсгийн Владивосток хот руу хөлөг онгоцоор тээвэрлэгдэн тус гурван цэргийн сургуулилтын газарт хүргэгдсэнийг АНУ тогтоосон гэж Кирби мэдэгдлээ.
Эх сурвалж: reuters.com
2024-10-24
Америк өөрсдөө дэлхий ертөнцийг ийм байдалд хүргэлээ шдээ одоо Украйнд тусламжаа зогсоо