Цаг үеийн мэдээ

Инчон Олон улсын нисэх онгоцны буудлын корпорац алдартнуудад орж ирэх, гарах тусгай хаалга нээж байгаагаа мэдэгдлээ.

Тус корпорац албан ёсны мэдэгдэлдээ, “Хүн олноор цугларахад хүргэж болзошгүй нөхцөл байдлыг багасгахын тулд бид алдартнууд болон бусад олны танил хүмүүст Инчоны нисэх онгоцны буудалд тусгай хаалгаар орох, гарах боломжийг олгох шинэ журам гаргасан. Уг журам 2024 оны аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ” гэв.

Ингэхдээ тэдэнд зориулан шинэ хаалга хийхгүй, харин алдартнуудыг онгоцны үйлчлэгч, нисгэгчдийн ашигладаг хаалгаар оруулах юм байна. Тусгай хаалга ашиглахыг хүссэн алдартан урьдчилан онгоцны буудалд хүсэлт гаргах ёстой ажээ.

Эх сурвалж: allkpop.com

Таны сурталчилгаа