Цаг үеийн мэдээ

Киргистан улс энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд 639.6 сая ам долларын үнэ бүхий 8.72 гаруй тонн алт экспортолсон хэмээн тус улсын статистикийн хорооноос пүрэв гарагт мэдэгдлээ.

Тус улсын алтны гол худалдан авагчид болох Их Британи 5.89 тн, Швейцар 971.5 кг, Арабын Нэгдсэн Эмират улс 13.5 кг алт худалдан авсан байна.

Өнгөрсөн жилийн мөн үед Киргистан улс 545.2 сая ам долларын өртөгтэй 8.717 тонн алт экспортолсон байжээ.   

 Эх сурвалж: Xinhua News

Таны сурталчилгаа