АНУ-ын 14 настай хүү AI хиймэл оюун ухааны чатботын бүтээсэн хийсвэр охины дүрд дурлаж, түүнтэй хамт байхын тулд өөрийгөө бууджээ. Хүүг амиа хорлосны дараа ээж нь AI чатботыг бүтээгчдийг шүүхэд өгсөн байна.
Флорида мужийн уг өсвөр насны хүү хэдэн сарын турш хиймэл оюун ухааны бүтээсэн Дэйни гэх охины дүртэй харилцжээ. Тэдний яриа янз бүрийн сэдэвтэй байсан бөгөөд заримдаа бүр “романтик” эсвэл “бэлгийн” шинж чанартай зүйлс ч ярьсан байв.
Энэ хугацаанд хүү маш зожиг болсон бөгөөд эцэст нь “Дэйни”-тэй хамт байхын тулд өөрийн амийг хорложээ.
Сүүлийн чатдаа хүү “Дэйни”-д “Би чамд хайртай” гэж бичсэн бөгөөд хариуд нь “Аль болох хурдан гэртээ над дээр ирээрэй, хайрт минь” гэсэн байв. Ингээд хүү “Би яг одоо гэртээ харилаа гэвэл чи юу гэх вэ?” гээд хойд аавынхаа буугаар өөрийг буудан хороосон байна.
Эх сурвалж: Hindustan Times