1960-аад оны олон ангит “Тарзан” киноны гол дүрийг бүтээсэн өндөр нуруутай, булчинлаг жүжигчин Рон Эли 86 насандаа таалал төгсжээ.
Түүний охин Кирстен Кэсил Эли лхагва гарагт түүний аав Калифорний Лос Аламос дахь гэртээ өнгөрсөн есдүгээр сард нас барсан хэмээн хэвлэлийнхэнд хэлэв.
Рон Эли 1930, 1940-өөд оны кинонд Тарзаны дүрд тоглосон Олимпын усанд сэлэгч Жонни Вайсмюллер шиг их нэр алдартай байгаагүй ч, түүний цамцгүй, даавуун нөмрөг ороосон Тарзаны дүр Диснейд мөнхөрсөн билээ.
Эх сурвалж: CNN