Өнгөрсөн долоо хоногт Хятад улс Тайванийг бүслэн хаах цэргийн сургуулилт хийсэн билээ. “Тэдний энэхүү бүслэлт нь дайны үйлдэл бөгөөд олон улсын худалдаанд асар том үр дагаврыг авчирна” хэмээн Батлан хамгаалахын сайд Веллингтон Ку лхагва гарагт мэдэгдэв.
Бээжингийн мэдэгдсэнээр, Хятадын уг арлын эргэн тойронд хийж буй дайны тоглоомд нь гол боомт, бүс нутгийг бүслэн хаах, далайн болон хуурай газрын бай руу довтлох зэрэг багтсан гэв.
Ардчилсан засаглалтай Тайвань улсыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг БНХАУ сүүлийн таван жилийн хугацаанд тус арлын эргэн тойронд бараг өдөр бүр цэргийн ажиллагаа явуулж, тэр дундаа гол боомтуудыг бүслэн хааж, халдлага үйлдэх дайны тоглоом хийсээр ирсэн.
Тайваний засгийн газар Бээжингийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр дайны тоглоомууд нь ердөө нэг өдөр үргэлжилдэг ч Хятадын цэргийн үйл ажиллагаа идэвхтэй хэвээр байгаа билээ. Хятад улс Тайванийг өөрийн мэдэлд оруулахын тулд хүч хэрэглэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн.
Эх сурвал: CNN