Каспийн тэнгис бол манай гаригийн хамгийн том газар дундын тэнгис, мөн хамгийн том нуур бөгөөд АНУ-ын Монтана мужтай ойролцоо хэмжээтэй асар том нуур юм.
Түүний эрэг нь Казахстан, Иран, Азербайжан, Орос, Туркменистан гэсэн таван улсыг дамнан 4,000 гаруй миль буюу ойролцоогоор 6437.3 км үргэлжилдэг. Эдгээр улсууд Каспийн тэнгисээс ундны усаа авдаг, мөн загас агнуур, газар тариалан, аялал жуулчлалын салбарт болон газрын тос, байгалийн хийн нөөцөд нь ч түшиглэдэг байна.
Уг тэнгис нь энэхүү хуурай бүс нутгийн уур амьсгалыг зохицуулахад тусалдаг ба Төв Азийг хур тунадас, чийгээр хангадаг. Нуур ширгэж байгаа нь энэхүү зохицуулалтыг ч хямралд оруулж байгаа аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар, далан барих, хэт их олборлолт хийх, ус бохирдуулах зэрэг хүний хүчин зүйлээс үүдэлтэй шалтгаанууд нь нуурын ширгэлтэд нөлөөлж байгаа бөгөөд Каспийн тэнгис буцан сэргэх боломжгүй гэж эмээж байна гэв.
Эх сурвалж: CNN
byambasuren urgun demid
2024-10-25
hyzgaargui howdoguud ene delhiig suitgelee