Цаг үеийн мэдээ

Халуун орны "трами" шуурганы улмаас 26 хүн амь насаа алдаж, 150,000 гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүргэсэн бөгөөд 163,000 гаруй оршин суугч түр хорогдох байранд орогнож байгаа аж. Мөн 10 гаруй нислэг цуцлагдсан, төв банк хоёр дахь өдрөө валют арилжаа, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг зогсоосон талаар иргэний хамгаалалтын албанаас өнөөдөр буюу пүрэв гарагт мэдээлжээ. 

Салхины хурд 95 км/цагт хүрч үргэлжилсэн бөгөөд шуурга баруун зүгт Кордильера арлын хойд хэсгийн уулархаг нутгийг дамнан Өмнөд Хятадын тэнгис рүү чиглэн шуурч байгаа талаар мужийн цаг уурын агентлаг цаг агаарын мэдээнд дурдсан байна. 

Хүчтэй аадар бороо, үер усны аюулаас урьдчилан сэргийлж, шуурганы замд байгаа аж ахуйн нэгж, сургуулиудыг хаахыг тус улсын Засгийн газраас үүрэг болгож, нутгийн хойд хэсгийн зарим хотуудад аадар бороо орж, үер бууж, хөрсний гулгалт, шуурга шуурахыг анхааруулаад байна. 

Таны сурталчилгаа