Алдарт жүжигчин Лиам Нисон ганц бие бөгөөд болзоонд явах санаагүй байгаа гэлээ. People сэтгүүл 72 настай жүжигчнээс энэ талаар асуухад тэрээр “Нэг үгээр хэлэхэд 'Үгүй'. Миний болзох нас өнгөрсөн” гэв.
Тэрээр 1994 онд Наташа Ричардсонтой гэрлэхээсээ өмнө Барбра Стрейзанд, Хелен Миррен, Брук Шилдс зэрэг олон алдартнуудтай болзож байжээ.
Нисон, Ричардсонтой 1993 онд Бродвэйд танилцаж дараа жил нь гэрлэсэн. Түүний гэргий “The Parents Trap” киноны жүжигчин Наташа цанаар гулгаж байгаад осолдон 45 насандаа өөд болжээ. Тэд Майкл, Даниел гэх хоёр хүүтэй.
Нисон гэргийгээ 2009 онд алдсанаас хойш нэг жилийн дараа олон нийттэй харилцах ажилтан Фрэяа Ст.Жонсонтой уулзаж байсан ч, хоёр жилийн дараа тэд салсан гэдгээ зарласан.
Эх сурвалж: usmagazine.com