Египетийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтнууд өнгөрсөн пүрэв гарагт Каир хотноо Хамас бүлэглэлийн удирдагчдын төлөөлөгчидтэй уулзсан хэмээн Египетийн хэвлэлийн төв мэдээлэв.
Уулзалтаар Газын зурваст болж буй үйл явдлууд болон тус бүс нутагт энх тайван тогтооход тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах арга замуудын талаар хэлэлцэх ажээ.
Мэдээлэлд дурдсанаар Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг сэргээх Египетийн хүчин чармайлтын хүрээнд уг уулзалт болсон байна.
Өнгөрсөн саруудад Доха, Каир хотуудад Газын зурваст гал зогсоох асуудлаар хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийсэн. Гэсэн ч уг жил гаруй үргэлжилсэн мөргөлдөөнийг эцэслэх тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Газын зурваст Израилын дайралтын улмаас амиа алдсан Палестинчуудын тоо 42,847-д хүрсэн гэж Газад төвтэй эрүүл мэндийн байгууллагууд пүрэв гарагт мэдэгдэв.
Эх сурвалж: Xinhua News