“Араатны хаан арслан” кинон дээр гардаг Сорвитыг мэдэхгүй хүн ховор байх. Уг дүрийг сэдэвлэн бүтээсэн Сорвит хэмээх арслан Африкийн Кени улсын Масай Мара үндэсний дархан цаазат газарт амьдардаг байжээ. Тэр нүүрнийхээ ихэнх хэсгийг хучсан сор болон нүүрэн дээрх сорвиноосоо болж ийм нэртэй болсон байна.
Сорвит Масай овгийн хүч чадал, найдварын бэлэг тэмдэг болсон арслан байжээ. Тэр хурц, хүчирхэг зангаараа алдартай байсан бөгөөд өөрийнхөө сүрэгт төдийгүй ойр хавийн бусад арслангийн сүргүүдэд ч хүндлэгддэг байв. Тэдний амьдрах нутаг дэвсгэр хомсдож, хулгай анчдад алагдах зэргээр хүний хүчин зүйлээс шалтгаалан тоо толгой нь цөөрсөн байна.
Сорвит 2012 онд өөрийн ах Сикио, Моран, Хантер нартай хамт Марш Прайд хэмээх хожим нь өөрийн гэр болсон газрыг эзэлж авах үеэрээ баруун нүдээ гэмтээсэн нь ийм нэр авахад хүргэжээ.
2021 оны арван нэгдүгээр сарын 11-нд уг арслан Масай Марагийн үндэсний дархан цаазат газартаа байгалийн жамаараа үхсэн нь арсланд тун ховор тохиолддог үзэгдэл юм. Тэрээр хамгийн алдартай, олонд танигдсан зэрлэг арслангуудын нэг байсан бөгөөд 13-14 жил амьдарсан байна.
Эх сурвалж: masaimarasafari.in
2024-10-25
400 цөөвөр чоно цааш харуулсан. Усны үхрийг ялж байсан гээд сонирхолтой түүхүүдийг нь бич л дээ