Өмнөд Солонгост 300,000 гаруй бөө байна хэмээн New York Times мэдээлжээ. Энэ нь 160 хүн тутамд нэг бөө оногдож байна гэсэн үг.
Дэвшилтэт технологиороо алдартай Солонгос улсад сүүлийн жилүүдэд бөө мөргөл дахин сэргэж байгаа бөгөөд тэд зан үйлээ интернэт орчинд онлайнаар хийх нь нэмэгдсэн байна. Залуучууд ажил, гэрлэлтийнхээ талаар тэднээс их асуудаг гэнэ.
Бөө нарын үзмэр хийж, ирээдүйг зөгнөн хэлдэг цэгүүд хотод олон байдаг ч, бөөгийн зан үйлээ тэд нийгмийн сүлжээнд, эсвэл телевизээр хийх нь ихэсжээ.
Тэдний үйл ажиллагааг зохицуулах тогтолцоо бүрдээгүй, мөн засгийн газраас бөө мөргөлийг хүлээн зөвшөөрөх тал дээр албан ёсны шалгууруудыг хараахан тогтоогоогүй байгаа аж.
Солонгосын бөө нар сард хоёр сая орчим вон олдог байна. Энэ нь сард 900,000 вон авдаг сурган хүмүүжүүлэгчдээс илүү орлоготой байна гэсэн үг юм.
Эх сурвалж: The Korea Times
2024-10-25
Manaid 16 hun tutamd 1 buu baigaaduu
Zochin
2024-10-25
Яагаавдээ бөө дагасан ерөнхийлөгч..шоронд буй..