Өмнөд Солонгосын реппер Jessi хамт явсан хүмүүс нь түүний шүтэн бишрэгч 18 настай хүүг үгээр доромжилж, биед нь халдаж байгааг үл тоосон хэмээн буруутгагдаад байгаа билээ. Тэрээр дахин хохирогч болон түүний гэр бүлээс уучлалт хүсэв.
Солонгос уран бүтээлч өнгөрсөн лхагва гарагт инстаграм хуудсандаа “Энэхүү явдлаас болж хохирсон хохирогч болон түүний гэр бүлээс би уучлал хүсэж байна. Би энэ асуудлыг үүсгээгүй ч миний буруу хандлага, асуудал гарах үед хариу үйлдэл хийгээгүйгээс болж өнөөг хүртэл хохирогч болон бусад хүмүүс шаналж байна. Би тэднээс урвасан мэт мэдрэмж төрүүлсэн” хэмээн солонгос, англи хэлээр нийтэлжээ.
Ийнхүү тэрээр энэ оны есдүгээр сарын 29-нд болсон уг хэрэгт хоёр дахь удаагаа уучлалт хүсэж байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times