Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин тус улсад Хойд Солонгосын цэргүүд ирсэн хэмээх АНУ-ын мэдэгдлийг няцаасангүй.
Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт хэвлэлийнхэнд хэлэхдээ “Пхеньянтай байгуулсан харилцан хамгаалах гэрээгээ хэрхэн хэрэгжүүлэх нь Москвагийн хэрэг” гэв.
Тэрээр мөн “НАТО-гийн албаны хүмүүс Украины дайнд шууд оролцож байгаа нь дайны нөхцөл байдлыг хурцатгаж байна” хэмээн барууны орнуудыг буруутгалаа.
Эх сурвалж: The Korea Times