Өнгөрсөн ням гарагт, Катарын нийслэл Доха хотноо Газын зурваст гал зогсоох дипломат хэлэлцээр эхэлсэн байна. Тус хэлэлцээрт АНУ, Израил, Катар зэрэг талууд оролцож байгаа бөгөөд тохиролцоонд хүрэх хүчин чармайлтын талаар хэлэлцэж байна хэмээн CNN агентлаг мэдэгдлээ.
Энэ нь сүүлийн хоёр сарын дотор болж буй анхны дээд хэмжээний уулзалт юм. Израилын арми Хамас бүлэглэлийн удирдагч Яахьяа Синварыг алсантай холбоотой шинэ нөхцөл байдал үүсээд байна гэж АНУ-ын албаныхан мэдэгдэж байна.
Ням гарагийн өглөө Газын зурваст барьцаалагдаад байсан Израилын хоёр иргэнийг, Израилд буй Палестины хоригдлуудтай солилцохын тулд хоёр өдрийн гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай Египет олон нийтэд мэдэгдэв.
Каир болон Катар, АНУ нь Газын зурвас дахь сөргөлдөөнийг намжаахаар ажиллаж буй гол зуучлагчид юм.
Эх сурвалж: CNN