Өнгөрөгч баасан гарагт Суданы “Шуурхай туслах хүч”-ний хагас цэрэгжүүлсэн бүлэг нийслэл Хартумын өмнөд хэсгийн тосгонд халдлага үйлдсэнээр 124 хүн алагджээ.
Энэ нь тус улсад өрнөөд буй иргэний дайн намжих шинжгүй байгааг илтгэж байна.
Уг хагас цэрэгжүүлсэн бүлэг нь улсын эрхийг гартаа оруулахын тулд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш Суданы армийн хүчинтэй тэмцэлдсээр байгаа билээ. Хоёр тал хоёулаа энгийн иргэдийн амийг хөнөөж байгаад буруутгагдаад байна.
Аль-Жазирад байсан тус бүлгийн командлагч оргосны дараа халдлага гарсан бөгөөд тэдний дайралт улам бүр нэмэгдсээр байна гэж хэвлэлийнхэн мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN